ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас ШУТИС-ийн харьяа сургуулийн нийт оюутнуудын дунд зохион байгуулсан “Химийн олимпиад-2016” олимпиадыг 2016-04-01-ний өдөр “А”, “Б” хоёр бүлэгтэйгээр зохион байгууллаа. Олимпиадад ХШУС, БАС, ГУУС, ҮТС, Мех.ТС, БУХС, ЭХИС, Эрдэнэтийн ТИС-ийн нийт 78 оюутан оролцсон бөгөөд 2016-04-01-нд “А” бүлэг буюу 1,2-р курсын оюутнууд, “Б” бүлэг буюу 3,4-р курсын оюутнуудын дунд химийн онол-бодлогын шалгаруулалт явагдан дүнгээ гаргалаа.
Олимпиадыг зохион байгуулах комисст ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын багш дэд проф, Ph.D Э.Энхцэцэг, багш Л.Нямжаргал, дадлагажигч багш Х.Серикжан, сургалтын инженер М.Энхтуяа нар ажиллав. Олимпиадын бодлого засалтанд комиссын гишүүдээс гадна Эрдэнэтийн ТИС-ийн химийн багш С.Мэнджаргал ажиллаа.
Оюутнуудын дунд явагдсан химийн олимпиад амжилттай болж, “А” “Б” бүлэгт доорх нэр бүхий оюутнууд эхний 6 байр эзэлж улсын оюутны химийн олимпиадад оролцох эрх авлаа.
Олимпиадын “А” бүлэгт шалгарсан оюутны нэрс
№ |
Оюутныкод |
Оюутнынэрс |
Авсаноноо |
Сургууль |
Байр |
1 |
В147110187 |
Б. Мичидмаа |
16 |
ХШУС |
I |
2 |
P.MT14D012 |
Г. Батбаяр |
9.25 |
Эрдэнэт ТИС |
II |
3 |
В147110051 |
Б. Уртнасан |
8.75 |
ХШУС |
III |
4 |
В147110095 |
Э. Дуламсүрэн |
7.0 |
ХШУС |
4 |
5 |
В150980612 |
Н. Жардемгул |
6.5 |
ХШУС |
5 |
6 |
В150980604 |
Э. Нинждолгор |
6.1 |
ХШУС |
6 |
Олимпиадын “Б” бүлэгт шалгарсан оюутны нэрс
№ |
Оюутныкод |
Оюутнынэрс |
Авсаноноо |
Сургууль |
Байр |
1 |
F.CT13D413 |
Э. Наранцэцэг |
9.3 |
ХШУС |
I |
2 |
F.CT13D404 |
Э. Золзаяа |
8.25 |
ХШУС |
II |
3 |
F.CT13D303 |
Д. Базардагина |
6.35 |
ХШУС |
III |
4 |
F.CT12D357 |
Д. Уянга |
5.25 |
ХШУС |
4 |
5 |
F.CT13D415 |
З. Нарангэрэл |
4.9 |
ХШУС |
5 |
6 |
P.ML13D004 |
Г. Цэнд-Аюуш |
3.85 |
Эрдэнэт ТИС |
6 |
Олимпиадын шагналыг ХШУС-ийн захирал проф, Ph.D Д. Буянтогтох болон ХИС-ын эрхлэгч проф, Ph.D Б.Бямбагар болон бусад удирдлагууд гардуулан өгч, Монголын Их, ээд сургуулиудын дунд зохиогддог Улсын химийн олимпиадад амжилттай оролцохын зэрэгцээ цаашдын хичээл, эрдэм шинжилгээний ажил, ирээдүйн амьдралд амжилт хүслээ.
ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбар
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо