Сар шинийн мэндчилгээ
ganbii

ХШУС-ийн нийт эрдэмтэн багш, ажилтан албан хаагчиддаа морилон ирж буй XVII жарны Гал бичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
 

ХШУС-ийн хамт олны сар шинийн золголт билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10.30-д хичээлийн нэгдүгээр байрны 416 тоотод болно.

 

ХШУС-ийн Захиргаа

2016-02-08