Багш нарын спортын 5 төрөлт тэмцээн
ganbii

ШУТИС-ийн багш нарын спортын 5 төрөлт тэмцээн нь жил бүр уламжлал болон 2 үе шаттай явагддаг, хамт олны эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон спортын баяр юм. Тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.

Тус тэмцээнд ХШУС-ийн Ч.Ням ахлагчтай Волейболын эмэгтэй баг тамирчид II байр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд О.Баатарзоригт ахлагчтай эрэгтэй баг тамирчид I байр алтан медаль, ширээний тэннис V байр, шатар IV байр, сагсан бөмбөгийн төрөлд О.Баатарзоригт /эр/, Б.Тайгынтуяа /эм/  нар  ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор, багийн нийт дүнгээр I байранд шалгарлаа. Нийт ХШУС-ийн багш нарын төлөөлөл болж оролцсон тамирчиддаа баярлалаа.