Физикийн Тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан 11 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд БНСУ-ын Инчоны Үндэсний Их Сургууль дээр зохион байгуулагдсан Олон Улсын Байгалийн Ухааны 7-р Симпозиумд зочин илтгэгчээр оролцоод ирлээ. Тус симпозиумд Япон, БНХАУ, Солонгос, Монгол Улсын эрдэмтэн судлаачид судалгааны ажлынхаа үр дүнг хэлэлцүүлсэн бөгөөд Г.Мөнхсайхан нь “Few Layered MoS2 Lithography with AFM Tip” сэдэвт ажлаар илтгэл тавьсан байна.
Мөн Инчоны Үндэсний Их Сургуулийн Байгалийн Ухааны коллежийн физикийн тэнхимийн эрхлэгч профессор Ким Жун Хотой уулзан ХШУС-ийн Физикийн тэнхимийн багш нарыг сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд Инчоны Үндэсний Их Сургуульд хамруулахаар тохиролцлоо.
Физикийн тэнхим
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо