GIS-ийн "Тоон ертөнц 2015" Улсын 3-р Олимпиадад ХШУС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо.
ganbii

GIS-ийн "Тоон ертөнц 2015" Улсын 3-р Олимпиад 2015 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө. ХШУС-ийн Үйлдвэрийн экологийн инженер мэргэжлээр суралцаж байгаа II-IV курсын оюутнуудаас 3 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг оролцсон байна. Уг олимпиадын хүрээнд

  • Гэрийн даалгавар
  • Асуулт хариулт
  • Компьютерт тооцоо хийх гэсэн 3 төрөл тэмцээн болсон ба манай баг тамирчид бүх төрөлд амжилттай оролцлоо.

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн оюутнуудыгаа зохион байгуулж, удирдаж амжилттай оролцуулсан С.Туяа багшдаа ажлын амжилт хүсье.

Физикийн тэнхим

Нийтэлсэн: М. Амгалан