ШУТИС-ИЙН БАГ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
ganbii

Дорнод Сибирийн аварга шалгаруулах Аэробик гимнастикийн  нээлттэй  тэмцээн ОХУ-ын Эрхүү хотноо  2015.11.16-аас 2015.11.19-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 ОХУ-ын Иркутск хотын Биеийн тамир, спортын хорооны дарга тэмцээнийг нээж баяр хүргэн, амжилт хүссэн үг хэлсний дараа Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Г.Ерөөлбат баг тамирчдаа төлөөлөн сэтгэгдлээ илэрхийлэв.

Уламжлалт тус тэмцээн нь 10 дахь удаагаа болж  байгаа  бөгөөд энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын тамирчид, дэлхийн аварга Парфентьева Анастасия,                     Савинская Елизавета нар болон ОХУ-ын Дорнод Сибирийн хот, мужуудын шилдэг 240 гаруй тамирчидтай манай улсын Аэробик гимнастикийн тамирчид  ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ арга туршлагаа солилцлоо.

             Тус тэмцээнд оролцсон МТС-ийн оюутан ОУХ-ний мастер, “Дэлхийн шилдэг гимнастикч” өргөмжлөлт С.Ариунболд ахлагчтай ШУТИС-ийн шигшээ баг тамирчид:

  • “СТЕП-АЭРОБИК”-ийн  төрөлд 1-р байр эзлэн Алтан медаль,
  • “БАГ”-ийн төрөлд 1-р байр эзлэн Алтан медаль,
  • “ГУРАВЛАСАН” төрөлд 1-р байр эзлэн Алтан медаль,
  • “ГАНЦААРЧИЛСАН” төрөлд 1,2-р байр эзлэн Алт, Мөнгөн медаль хүртэж өргөмжлөлөөр шагнагдлаа.

            ШУТИС-ийн Хүндэт профессор,  Спортын мастер багш  С. Энхтуяагаар ахлуулсан,  ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч, багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай  баг хамт олондоо баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүддээ улам их амжилт гаргахыг хүсье.

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр...

Тэмцээний дараа...

Гуравласан төрөлд...

Ганцаарчилсан төрөлд...

БТСТэнхим