ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг Монголын химийн нийгэмлэгтэй хамтран 2015 оны 11 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Хуралд ШУТИС-ийн ХШУС, ГУУС, ЭХС, Уул уурхайн хүрээлэн, МТС, Дарханы технологийн сургууль, МУИС, ШУА-ийн ХХТХ, МҮИС, Ховд их сургууль, БНХАУ-ын State Grid Electric Power Research Institute, Эрдэнэс Таван толгой ХХК, Дархан болон Дорнодын ДЦС зэрэг 17 байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож судалгаа туршилтын ажлуудаа хэлэлцүүллээ.
Монголын химийн нийгэмлийн ерөнхийлөгч, академич Б.Пүрэвсүрэн манай орны хамгийн том нүүрсний сав газар болох Цайдамнуурын ордын нүүрсний дулааны боловсруулалтын тухай, БНХАУ-ын State Grid Electric Power Research Institute-ийн судлаач Quan Yu Хүрэн нүүрсний боловсруулалтын технологи, залуу эрдэмтэн Э.Бат-Эрдэнэ замын битумын шинж чанарын тухай судалгаагаа илтгэж хэлэлцүүлэв.
ЭШ-ний бага хурал нь энэ салбарын эрдэмтэн судлаачдын хийж байгаа ажлуудыг түгээн дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох, тэдний оюуны хүчийг нэгтгэх, хамтран ажиллах санаачлагыг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нийтэлсэн: С.Дайриймаа
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо