Ахлах багш Г.Мөнхсайхан Итали улсад докторын дараах сургалтанд мэргэжил дээшлүүллээ.
ganbii

Ахлах багш Г.Мөнхсайхан Итали улсад докторын дараах сургалтанд мэргэжил дээшлүүллээ.

ХШУС-ийн физикийн тэнхмийн ахлах багш Г.Мөнхсайхан нь 2014 оны 12-р сараас 2015 оны 06-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Erasmus Mundus” хөтөлбөрийн шугамаар докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Итали улсын Л’Аквилагийн Их Сургуулийн Физик-химийн факультетийн нанотехнологийн лабораторид мэргэжил дээшлүүллээ. Тэрээр профессор Лука Оттавианогийн удирдлага доор дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 

  1. Механик хуулалтын аргаар хоёр хэмжээст МоS2-ийн 0.7 нм зузаантай дан үеийг гаргасан.
  2. Атомын хүчний микроскопи болон Раман спектроскопийн тусламжтай МоS2–ийн чиглэлийн зузааныг тогтоосон.
  3. Агаарын орчинд атомын хүчний микроскопийн тусламжтай хоёр хэмжээст МоS2–ийн гадаргуу дээр нанолитографийг анх удаа амжилттай хийсэн байна.
  4. Si суурин дээр суулгасан МоS2–ийн дүрслэлийг харах аргачлалыг боловсруулж, литографийн идүүлэлтийн горимыг тогтоосон байна.
  5. Few layer MoS2 lithography with AFM tip: description of the technique and nanospectroscopy investigation. Nanoscale, 2015, Published 29-May-2015,
    DOI: 10.1039/C5NR02337H, (Thomson Reuters, IF: 7.394)
  6. Nanolithography of 2D MoS2, Graphita 2015, Bologna, Italy, Олон улсын хоёр хэмжээст материалын хуралд илтгэл хэлэлцүүлэх. (2015-10 сар)

Mechanical Exfoliated 2D materials. Korean –Chinese Conference on Advanced materials. Incheon-Korea, Олон улсын хурал, Зочин илтгэгчээр илтгэл тавих.  2015-11 сар

Гаргаж авсан хоёр хэмжээст MoS2наноматериал

                   

Дээжээ судлах Атомын хүчний микроскопи дээр ажиллаж буй байдал

 

 

Нийтэлсэн: М.Амгалан

Огноо: 2015 оны 09-р сарын 29-ны 14:00