Улсын химийн XXXIII олимпиадыг их, дээд оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
delger

         Улсын химийн XXXIII олимпиадыг их дээд сургуулийн оюутнуудын дунд ШУТИС Монголын Химийн Олимпиадын Хороотой хамтран 2024.03.30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Олимпиадад ШУТИС, МУИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, ШМТДС, МГТИС, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд  сургууль зэрэг 8 их, дээд сургуулийн оюутнууд оюун ухаан, мэдлэг чадвараа сорьсон ба олимпиадын зохион байгуулалтад 10 их, дээд, дунд сургуулийн 26 багш ажилчид ажилласан болно. Олимпиадыг нээж ШУТИС, ХШУС, ХИС-ын эрхлэгч Ю.Ганчимэг үг хэлж, МХОХ-г төлөөлж ХААИС-ийн багш Г.Отгондэмбэрэл мэндчилгээ дэвшүүлэв.

     2024.03.30-ны өдөр А бүлгийн онол бодлогын, Б бүлгийн сорил туршилтын тэмцээн зохиогдсон болно.  А бүлгийн тэмцээн нь их дээд сургуулийн 1 ба 2-р курсийн оюутнуудын дунд зохиогддог бөгөөд энэ удаагийн олимпиадад 41 оюутан оролцов.  Б бүлгийн тэмцээн нь их дээд сургуулийн 3 ба 4-р курсийн оюутнуудын дунд зохиогддог бөгөөд  38 оюутан оролцов. 2024.03.31 ны өдөр Б бүлгийн онол бодлогын тэмцээн, А бүлгийн сорил туршилтын тэмцээн зохиогдлоо. 

        Олимпиадын бодлого,  сорил туршилтын ажлыг Төмөр Замын Дээд Сургууль, Шинэ Монгол Сургууль, Бага Тэнгэр Олон Улсын Сургууль,  ШУТИС-ийн багш нар боловсруулсан ба олимпиадын материалыг ШУТИС, МУИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, ШМТДС, МГТИС, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд  сургуулийн багш нар засаж, шалгаруулалтыг гүйцэтгэв.

         Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2024.04.05-ны өдөр МУИС дээр болж өндөрлөлөө. ШУТИС-ийг төлөөлөн А бүлгийн шалгаруулалтад оролцсон  ХШУС, ХИС-ын оюутан Т.Заяа, С.Уранзаяа нар хүрэл медаль хүртсэн бол Б бүлэгт ШУТИС, ХШУС, ХИС-ын оюутан О.Анударь, Б.Ариунзаяа, Г.Сэрээнэндулам нар мөнгөн медаль, Э.Уянга, А.Оюунцоож нар хүрэл медаль хүртэв.  

      Улсын химийн XXXIII оюутны олимпиадыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын Химийн Олимпиадын Хороо, ШУТИС, ХШУС-ийн захиргаа, ШУТИС, ХШУС, ХИС-ын профессор багш, сургалтын мастерууд болон хамтран ажилласан бүх их, дээд, дунд сургуулийг төлөөлөн ажилласан багш нартаа талархсанаа илэрхийлж байна.  

                               ШУТИС, ХШУС, Химийн инженерчлэлийн салбар