ИФ-IV курсын оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага
ganbii

ИФ-IV курсын оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага

ХШУС-ийн Инженер физик-3 ангийн 18, Инженер физик-4 ангийн 20 оюутан 2015 оны 2015 оны 6 дугаар сар 4-6 өдрүүдэд Дархан төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ачааны вагон депогийн Үл эвдэх сорилын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж дадлага хийсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сар 17 өдөр тайлангийн хамгаалалт  амжилттай боллоо.

Дадлага хийсэн газрууд:

ДЦС-IV-ийн  Метал судлал, гагнуурын  лаборатори  

ИНЕГ-ын, Оношлогоо хэмжил зүйн лаборатори

УБ Зүтгүүрийн депогийн Үл эвдэх сорил оношлогооны цех  

Лайнукс компани

Зүүн хараагийн Ачааны вагон депо

БАК-ийн Керамик цементийн лаборатори

Эдгээр  газруудад үйлдвэрлэлийн дадлага хийж цахилгаан станцын турбин хоолойн гэмтлийг, онгоцны эд ангийн гэмтлийг, вагоны дугуй болон зүтгүүрийн гэмтлийг, Амгаланийн Дулааны Цахилгаан станцын шугам хоолойн гагнаасыг үл эвдэх сорилын аргуудаар шалгах ажлуудыг, барилгын материалын физик шинж чанаруудыг судлах, тогтоох ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.

БАК-ийн Керамик цементийн лаборатори

 

Нийтэлсэн: М.Амгалан