Ази номхон далайн бүс нутгийн их дээд сургуулиудын математик боловсролыг ойртуулан хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, оюутнууд туршлага солилцох, математикийн хичээлд дур сонирхолтой, мэдлэг чадвар оюун ухаанаа хөгжүүлэх чин хүсэлтэй оюутнуудыг дэмжих, урамшуулах, тэднийг өөрийгөө сорьж үнэлэх боломж олгох зорилгоор Ази номхон далайн орнуудын оюутны математикийн анхдугаар олимпиадыг /Asia Pacific Mathematics Olympiad for University Students APMOUS-2015/ 2015.06.08-11 ны өдрүүдэд ШУТИС-ийн ХШУС амжилттай зохион байгууллаа. Энэхүү Олимпиадад Буриадын их сургууль, Дорнод Сибирийн Технологийн их сургууль, Якутын Мирный Технологийн их сургууль, Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн их сургууль, ШУТИС-ийн сургуулийн нийт 14 багийн 60 гаруй оюутан амжилттай оролцон оюун ухаанаа сорьсоноос
1-р байр Геологи, уул уурхайн сургуулийн оюутан Мейранбекийн Еркебулан
Алтан медал, зөөврийн компюьтер
2-р байр Барилга, Архитектурын сургуулийн оюутан Көкийн Ерхулан
Мөнгөн медал,таблет
3-р байр Барилга, Архитектурын сургуулийн оюутан Байдолын Еламан
Хүрэл медал, киндл
Ивээн тэтгэгч байгууллагын шагналаар Дорнод сибирийн технологийн их сургуулийн оюутан Вячеслав Жигдоржиев тус тус шагнуулав.
Нийт оролцсон оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гарган шилдэг математикч, шилдэг инженер технологийн мэргэжилтэнүүд болохыг хүсье. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан ШУТИС-ийн ректорат, бүрэлдэхүүн сургуулиуд, ивээн тэтгэгч байгууллагуудад талархал илэрхийлье.
Олимпиадыг зохион байгуулах комисс
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо