Физикийн тэнхимийн “Хэрэглээний физик” хөтөлбөрийн I ба II курс, Наношинжлэх ухаан инженерчлэл хөтөлбөрийн I курс, Үйлдвэрлэлийн экологийн инженер хөтөлбөрийн III ба IV курсын оюутнууд, багш нарын хамт Дорноговь аймагт орших Бадрах энержи ХХК -ны үйл ажиллагаатай танилцах аялалд 2023 оны 09 сарын 25-30 -ны хооронд хоёр ээлжээр аялаад ирлээ.
Бадрах энержи ХХК нь ураны хайгуулын компани байхаас эхлэн уран баяжуулах туршилтын үйлдвэр ажиллуулах хүртэл олон жил хамтран ажиллаж оюутнуудаар танилцах дадлага хийлгэсээр ирсэн, танилцах аялалтай холбоотой бүх зардлыг тус компани хариуцдаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт явуулж говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах зорилгоор 5 сая мод тарих төслийг хэрэгжүүлж байна уг аялалын хугацаанд багш оюутнууд 100 гаруй улиас, хайлаас, говийн заг, хуайс зэрэг мод тарилаа.
Танилцах аялалыг ФТ-ийн ахлах багш Б.Булгансайхан, Т.Энхтуяа нар зохион байгууллаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо
ХШУС-д статистик, МХТС-д өгөгдлийн ухаан мэргэжлээр давхар суралцаж буй оюутан Машбат овогтой Тамирт математикийн багш М.Энхцэцэг, шавь нарын хамт 3 сая төгрөгийн тэтгэлэг гардуулав.