ОХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Нейтроны физикийн лабораторт ажиллаа
delger

ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш Д.Наранчимэг нь  ОХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Нейтроны физикийн лабораторийн В.Турченко докторын групт  2023 оны 05 дугаар сарын 05 –нээс 07 дугаар  сарын 04-ныг хүртэл ажиллалаа.

Энэ хугацаанд Рентген дифрактометр болон Раман спектрометрийн лабораторийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн судалгааны ажлын хүрээнд бэлтгэн авч явсан дээжүүдийг  лабораториудад хэмжилтийг хийж гүйцэтгэн, боловсруулалтыг FullProf Suite , Origin программ дээр хийж гүйцэтгэсэн.

Хийсэн ажлын үр дүнг нэгтгэн “The 6th International Hybrid Conference on X-Ray analysis” хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Линк: /media/uploads/2023/09/12/poster_x-ray.pdf