ХШУС-ийн ХИС-ын хамт олон ”Химийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж БМИҮЗ-д 2023 оны 01-р сард хүлээлгэн өгсөн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 25-26 өдрүүдэд Үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг томилогдон ХШУС дээр үнэлгээг явуулав.
Магадлан итгэмжлэлийн хүрээнд шинжээчид хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудтай танилцан ХИС-ын нийт хамт олон, өөрийн үнэлгээний тайланг бичсэн багийн профессор багш нар, суралцагч, ажил олгогч, төгсөгчдийн төлөөлөлтэй танхим болон цахимаар уулзалт хийж холбогдох тодруулга, лавлагаа авч ажиллаа.
2023 оны 05 дугаар сарын .26-ны өдөр шинжээчдийн баг ХШУС-ийн удирдлага, ХИС-ын хамт олонтой уулзаж хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлантай холбогдох санал, зөвлөмж өгч, дүгнэлтийг танилцуулан БМИҮЗ-д хүргүүлсэн болно.
БМИҮЗ-ийн Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 290 тоот тогтоолоор бүрэн гэсэн үнэлгээтэйгээр “ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ” бакалаврын хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлүүлээ.
Хамтран ажилласан Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шинжээчид, сургуулийн удирдлага, номын сан, сургалтын алба, санхүүгийн ажилтнууд, салбарын профессор, багш, сургалтын мастерууд, ажил олгогч, төгсөгчид, хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,
Химийн инженерчлэлийн салбарын хамт олон
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо