ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2023 оны 4-р сарын 06-ны өдөр А ба Б бүлгээр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Уг олимпиадыг оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXII олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.
А бүлэг |
Б бүлэг |
||||
Оюутны нэр |
Сургууль |
Байр |
Оюутны нэр |
Сургууль |
Байр |
Н.Цэндбазар |
ХШУС |
I |
Б.Ариунзаяа |
ХШУС |
I |
Н.Нармандах |
ЭЦДС |
II |
О.Тэмүүлэн |
ХШУС |
II |
О.Анударь |
ХШУС |
II |
С.Айсулу |
ХШУС |
II |
С.Энхсаруул |
ЭЦДС |
III |
Ц.Хажидмаа |
ГУУС |
III |
Б.Өгөөмөр |
ЭЦДС |
III |
Э.Уянга |
ХШУС |
III |
Г.Сэрээнэндулам |
ХШУС |
III |
Э.Энхжин |
ХШУС |
III |
Энэ удаагийн химийн олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд бүлэг бүрээс эхний 3 байранд 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Химийн олимпиадад идэвхтэй оролцсон болон Улсын Химийн XXXII олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар
ШУТИС-ийн Чанарын менежементийн тогтолцооны дотоод аудит ХШУС дээр 9:30 аас 17:00 цагийн хооронд явагдана.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2023” амжилттай зохион байгуулагдлаа.
Физикийн тэнхимээс зохион байгуулдаг “Төгсөгчдийн холбоо” цуврал лекц боллоо.
ШУТИС-ийн оюутны физикийн XXXIII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад зохион байгуулаглаа