ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2023” амжилттай зохион байгуулагдлаа.
delger

ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2023 оны 4-р сарын 06-ны өдөр А ба Б бүлгээр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Уг олимпиадыг оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXII олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.

А бүлэг

Б бүлэг

Оюутны нэр

Сургууль

Байр

Оюутны нэр

Сургууль

Байр

Н.Цэндбазар

ХШУС

I

Б.Ариунзаяа

ХШУС

I

Н.Нармандах

ЭЦДС

II

О.Тэмүүлэн

ХШУС

II

О.Анударь

ХШУС

II

С.Айсулу

ХШУС

II

С.Энхсаруул

ЭЦДС

III

Ц.Хажидмаа

ГУУС

III

Б.Өгөөмөр

ЭЦДС

III

Э.Уянга

ХШУС

III

Г.Сэрээнэндулам

ХШУС

III

Э.Энхжин

ХШУС

III

Энэ удаагийн химийн олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд бүлэг бүрээс эхний 3 байранд 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Химийн олимпиадад идэвхтэй  оролцсон болон Улсын Химийн XXXII олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

                                            ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар