Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад зохион байгуулаглаа
delger

Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуульд 2023 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр IX анги, XII анги, багш нар гэсэн ангиллаар явагдаж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцож байна.

Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулснаас Шинжлэх ухаан технологийн их сургууль нь БАГШ НАРЫН төрлийг хариуцан онолын 3 бодлого, туршилтын ажил 3-г дэвшүүлэн ажиллаа. ШУТИС-ийг төлөөлөн ХШУС-ийн физикийн тэнхимийн Дэд профессор Г.Зоригт, Ахлах багш О.Сүх, Ахлах багш Д.Наранчимэг, Ахлах багш Т.Энхтуяа, Сургалтын мастер Э.Хатанболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаад ирлээ.

 

                                        

 

 

 

 

  

 

 

 

 

 

                                                                 Фмзмкийн тэнхим