“Багшийн туслах оюутан ”оны шилдэг клубээр шалгарлаа.
delger

Багшийн туслах оюутан” клуб нь заавал сонгон судлах хичээлүүдийн бие даалт, сорил, шалгалтад туслах зорилготой тасралтгүй 13 дахь жилээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийт тайлан хэлэлцүүлсэн 39 клубээс оюутанд хүрч хамгийн эрэлттэй сайн ажилласан клубээр тодорч ШУТИС-ийн оны шилдэг сайн дурын клуб–ээр шалгарав. Энэ нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагааг дэмждэг Академич Х.Энхжаргалын нэрэмжит шагнал юм.  2022-2023 оны хичээлийн жилд үнэтэй цагаа зориулж,  хамтран ажилласан мэргэн зөвлөх БАС-ийн ахлах багш Х.Дамчаасүрэн, ГХС-ийн багш М.Даваажав, М.Нямдолгор, ХШУС-ийн ахлах багш М.Энхцэцэг, О.Отгонтуул, Д.Анхтуяа, В.Чимэдлодой, О.Сүх, Д.Наранчимэг, багш Б.Одонтуяа, Г.Батцэцэг, Р.Долгоржав нартаа талархсанаа илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Клубын үе үеийн нийт зөвлөх багш нар, клубын ахлагч оюутан багш нартаа баяр хүргэе.  Та бидний хамтын сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим арвин байг ээ.

 

                             Клубын ахлагч ХШУС-ийн багш Д.Номиндарь

                      Химийн инженерчлэл 3-р курсийн оюутан Б.Ариунзаяа