“РАМСЕЙ 120” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
delger

Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 2 дугаар сарын 09-ны пүрэв гарагт МУИС, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, ШУТИС-ХШУС, Монгол банк хамтран зохион байгууллаа. Энэхүү семинар нь Ф.Рамсейн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх бөгөөд түүний онол, аргазүйг манай орны судлаачид өөр, өөрсдийн салбарт хэрэглэн хөгжүүлсэн талаар судалгааны сүүлийн үеийн үр дүнгүүдээ хоорондоо хуваалцах, санал бодлоо солилцох зорилготой байв. Уг семинарт дараах эрдэмтэд доорх сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:

  1.  Проф. Ц.Дашдорж, “Рамсейн онолын математик дахь зарим хэрэглээ”, МУИС
  2. Проф. М.Отгонбаяр, ”Математикийн үндэслэлийн тухай Рамсейн үзэл ба логицист программ”, МУИС, Философийн танхим
  3. Док. Б.Баясгалан, “Рамсейн бодлогууд Монголд”, Олонлог сургууль
  4. Академич Р.Гончигдорж, “Арифметикийн прогрессын тухай Вандервардений теорем”, ШУА
  5. Док. Д.Ган-Очир, “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”,  Монгол банк
  6. Док. Ч.Анхбаяр, “Рамсейн өсөлтийн онол”,  МУИС
  7. Академич Р.Энхбат, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага”, ШУА, Математик, тоон технологийн хүрээлэн

Семинарт тавигдсан бүрэн илтгэл нь ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн давхар хянан магадалгаа бүхий (blind review) сэтгүүл "Journal of Institute of Mathematics and Digital Technology №5"-д хэвлэгдэх юм.

    

    

                                                                   

                                                                   МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ