“Материал судлал ба орчин үе-IV” улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
delger

“Материал судлал ба орчин үе-IV” улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө

2016 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн “Материал судлал ба орчин үе-IV” улсын эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ШУТИС дээр амжилттай болж өнгөрлөө.

Энэ жил тус хурлыг ХШУС-ийн Материал судлалын төв, Химийн инженерчлэлийн салбар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулснаараа онцлог боллоо. Өөрөөр хэлбэл сургалт, судалгааны байгууллага болон үйлдвэрлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлсэн үр дүнтэй хурал болсон байна.

 

Тус хуралд баяр хүргэж БХБЯ-ны дэд сайд Э.Золбоогийн ирүүлсэн мэндчилгээг МБМҮХолбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа уншиж танилцуулсан бөгөөд уг хуралд ХБНГУ-ын Фрайбергийн Уул Уурхайн академи, Техникийн Их Сургуулийн судлаач багш нар, ШУТИС-ийн Материал судлалын төв, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, МУИС, Дарханы технологийн сургууль, Эрдэнэтийн ШУТИС-ийн багш нар болон үйлдвэрлэгчдийн талаас Пирамид Индастри ХХК, Эрдэсплазм ХХК-ны төлөөлөл сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцсэн.

Тус хурлын эмхэтгэлд ШУТИС-ийн ХШУС, БАС, БНСУ-ын Материал судлалын институт, Японы Тохокугийн их сургуулийн эрдэмтэд болон iROAD-Авто Замын Судалгааны Институт, МУИС-ийн эрдэмтэн судлаачид өгүүллээ нийтлүүллээ.

 

 

“Материал судлал ба орчин үе-IV” хурлын ивээн тэтгэгчээр IROAD Автозамын Судалгааны Институт, Пирамид Индастри ХХК болон Эрдэсплазм ХХК нар оролцсон бол мэдээллийн ивээн тэтгэгчээр Барилга.мн сэтгүүл ажиллаа.

ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв