ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академийн багш нартай хамтарсан семинар зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв хамтран ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академи, Техникийн их сургуулийн эрдэмтэн судлаачдыг урьж семинар зохион байгуулав.
Уг семинар нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулагдсан.
Фрайбергийн Уул Уурхайн Академи, Техникийн Их сургуулийн Шил ба шилний технологийн институтын эрдэм шинжилгээний ажилтан, “ERASMUS-Mongolei” төслийн координатор Катрин Хойслер “ХБНГУ-д инженер техникийн ажилтан бэлтгэдэг хосолсон систем” сэдвээр, тус сургуулийн Керамик, галд тэсвэртэй материал ба композит материалын институтын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Герт Шмидт “Барилгын материалын судалгааны тусгай аргууд” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж ШУТИС-ийн багш, оюутнуудын тавьсан асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.
Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Улсын химийн XXXIII олимпиадыг их, дээд оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2024” амжилттай болж өндөрлөлөө.
ХШУС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутны Физикийн XXXIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.