Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн өндөрлөлөө
Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 15-нд өндөрлөлөө. “Оч” төв клубт хоёр өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд 21 их, дээд сургуулийн оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулав.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ҮБТДС-ийн Б.Должинзуу нэгдүгээр байр, МУИС-ийн М.Ундрам хоёрдугаар байр, СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ гуравдугаар байр, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ХУИС-ийн Г.Сэр-Од шалгарсан бол удаах байруудад ШУТИС-ийн М.Тэмүүлэн, ШУТИС-ийн Т.Өсөхбаяр нар шалгарлаа.
Тэмцээний холимог хосын төрлийн аваргаар ҮБТДС-ийн хос Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн хос Н.Цэрэндорж, М.Ундрам нар хоёрдугаар байр, ШУТИС-ийн хос М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар гуравдугаар байрт орлоо. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, хоёрдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, гуравдугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн уулзалт боллоо
УЛСЫН ХИМИЙН XXXI ОЛИМПИАДАД ШУТИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
ШУТИС, ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН ТӨГСӨГЧДӨД АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын Физикийн 33 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн өндөрлөлөө