Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн өндөрлөлөө
delger

Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн өндөрлөлөө

Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 15-нд өндөрлөлөө. “Оч” төв клубт хоёр өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд 21 их, дээд сургуулийн оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулав.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ҮБТДС-ийн Б.Должинзуу нэгдүгээр байр, МУИС-ийн М.Ундрам хоёрдугаар байр, СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ гуравдугаар байр, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ХУИС-ийн Г.Сэр-Од шалгарсан бол удаах байруудад ШУТИС-ийн М.Тэмүүлэн, ШУТИС-ийн Т.Өсөхбаяр нар шалгарлаа. 

Тэмцээний холимог хосын төрлийн аваргаар ҮБТДС-ийн хос Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн хос Н.Цэрэндорж, М.Ундрам нар хоёрдугаар байр, ШУТИС-ийн хос М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар гуравдугаар байрт орлоо. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, хоёрдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, гуравдугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан. 

БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ