Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ШУТИС-ийн эрэгтэй баг алтан медаль хүртлээ
delger

Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ШУТИС-ийн эрэгтэй баг алтан медаль хүртлээ

 

Монголын оюутны спортын V дугаар наадам 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас 2 жил гаруй хугацаанд хойшлогдож 2022 оны 4 дүгээр сарын 5-6 –ны өдрүүдэд гандболын төрлөөр үргэлжлэн зохион байгуулагдаж эхэллээ. Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУ-ын шүүгч Б.Ганзориг, ОУХмастер Г.Мөнхдорж дасгалжуулагчтай ШУТИС-ийн эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Тоглолтын үндсэн цагт 22:22 оноо тэнцэж, нэмэлт цагт дахин 24:24-өөр тэнцсэн маш ширүүн өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Багууд дүрмийн дагуу хаалганд 5 тоглогч торгуулийн шидэлт хийн ШУТИС -ийн баг аваргаар тодорлоо.

 

БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ