“ХИМИ -2021” СЭДЭВТ ХИС-ЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ” БАГА ХУРАЛ БОЛЛОО
ganbii

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбараас  магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ жил “ХИМИ-2021” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 3-р сарын 12-д  1300 – 1630 цагуудад онлайнаар амжилттай зохион байгуулж явуулав. Хуралд ХИС-ын багш, ажилтан, магистр оюутнууд (38) онлайнаар идэвхтэй оролцлоо.

Хурлыг ХШУС-ийн ХИС-ын ахлах багш Н.Баттулга, О.Отгонтуул, сургалтын мастер С.Баяржаргал, М.Цэцэгжаргал нар зохион байгуулав.

   

ЭШБХ -д магистрант  4, докторант 3  оюутан илтгэлээ хэлэлцүүлэв. ЭШ-ний бага хурлын шүүгчээр ахлах багш Н.Баттулга, О.Отгонтуул, А.Доржготов нар ажиллав. Магистрант, докторантын илтгэлүүдээс тус бүрд нь хоёр хоёр илтгэл шалгаруулж дараагийн шатны ХШУС-ын хуралд оролцуулахаар боллоо.

     

Хуралд магистр доктор оюутнууд өөрийн судалгааны ажлынхаа үр дүнгүүдээс танилцуулав. Илтгэлүүд сонирхолтой байсан бөгөөд оролцогчид асуулт асууж хариулт авч хурал явагдсан.

    

    

Магистрант Б.Пүрэвдорж “Тосон-Уул-XIX талбайн нефтийг боловсруулах анхан шатны үйлдвэрийн технологийн тооцоо”, Г.Есүйлэн “Ашигласан тосноос гарган авсан дизелийн түлшний шинж чанар, түүний нүүрсустөрөгчдийн судалгаа”, докторант Г.Батчимэг “Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалтын технологи", Г.Ганзаяа “Хангайн бүсийн зарим ордын эмчилгээний шаврын судалгаа”сэдэвт илтгэлүүд  тус тус шалгарч ХШУС-ын магистр доктор оюутны хуралд илтгэлээ хэлэлцүүлэхээр боллоо.

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР