Ажил олгогчтой хийх уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдлаа
delger

2024 оны 09-р сарын .18-нд 1-414 тоот танхимд ЦЕГ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Статистик бакалаврын хөтөлбөрийн төгсөх ангийн оюутнуудад цагдаа, дотоодын цэргийн байгууллагад орж ажиллахын давуу талыг сурталчилан таниулах уулзалт, сургалт зохион байгуулаа.

Уулзалтад  ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахлах инженер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Билэгт, инженер, цагдаагийн ахмад Т.Билгүүн, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Еркегүл нар оролцож, Статистик хөтөлбөрөөр төгсөх оюутнуудыг тус албанд орж ажиллахыг урьлаа.

        

        

 

                                               ХШУС-ИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ