Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголын химийн нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 10 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид оролцон шатах ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлууд, түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хими, боловсруулалт, технологи, экологи, хаягдлын дахин боловсруулалтын чиглэлээр 14 илтгэлийг хэлэлцэв. Энэ удаагийн хуралд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гадна үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцсон нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, түншлэлийг хөгжүүлэхэд зохих хэмжээнд ахиц гарч буйг харуулав.
Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр эрдэм шинжилгээ, технологийн туршилт судалгаа, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АМБ ЛАБ” ХХК ажилласанд хурал зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье ээ.
ЭЕ шалгалтад бэлтгэх үнэ төлбөргүй сургалт болно.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2025” амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиад болно.
Олон улсын математикийн Пи тооны өдөр болно
"ОЮУТНЫ ФИЗИКИЙН УЛСЫН IV ОЛИМПИАД"-д ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.