Оюутны суралцах идэвхийг нэмэгдүүлэх, багаар ажиллаж сургах, хичээлд оролцох хандлагыг өөрчлөх, CDIO стандарт арга зүйг сургалтанд нэвтрүүлэх, багшийн сургах арга зүй хөгжүүлэх зорилгоор “Идэвхитэй сургалтын аргуудаас сургалтанд нэвтрүүлэх” уралдааныг 2016.09.01-2016.12.09-ны хооронд нийт багш нарын дунд зарлаж шилдэг багш нарыг шалгарууллаа.
1-р байр -Н.Чимэдцогзол /Физикийн тэнхмийн багш/
2-р байр- Г.Саран /Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш/
3-р байр-М.Бат-Очир/Биеийн тамир, спортын тэнхмийн ахлах багш/
Уралдаанд оролцсон химийн инженерчлэлийн салбарын ахлах багш Г.Саран, А.Доржготов, багш Х.Серикжан, математикийн тэнхимийн ахлах багш Т.Гэрэлтуяа, Б.Ууганбаяр, багш М.Энхцэцэг, физикийн тэнхимийн багш Б.Одонтуяа, Н.Чимэдцогзол, биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Бат-Очир нар идэвхитэй сургалтын хэлбэрүүдээс сонгон хичээлдээ нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулж сургалтандаа хэрэглэж, нээлттэй болон үзүүлэх хичээлүүдийг удирдан явууллаа.
Уралдааныг дүгнэх комиссыг дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбар, тэнхимийн профессоруудын бүрэлдэхүүнтэй байгуулав. Энэхүү ажил нь ШУТИС-ийн инженерийн суурь болох математик, физик, химийн хичээлүүдийн сургалтын чанарт нөлөөлөхүйц үр дүнтэй сайхан ажил боллоо.
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо