ХШУС нь дараах хөтөлбөрүүдээр нэмэлт элсэлт авч байна
Нэмэлт элсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 11-ээс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл www.elselt.edu.mn элсэлтийн веб хуудсаар бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг элсэлтийн веб хуудаснаас авна уу.
Хөтөлбөрийн танилцуулга
071202, Үйлдвэрийн экологи
Байгаль орчныг хамгаалах, түүний төлөв байдал, агаар, ус, хөрсний бохирдлыг үнэлэх, усны нөөц, эх үүсвэрийг тогтоох, үйлдвэр, аж ахуйн газрын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг зохион байгуулах инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг бөгөөд төгсөгч нь байгаль орчны шинжээч, мэргэжилтэн, үйлдвэрлэлийн газрын экологийн инженер, ус цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтэн, байцаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудад багш, судлаачаар ажиллах боломжтой.
071102, Химийн технологи
Химийн технологи
Органик бус бодисын технологи, эрдэс түүхий эдийн боловсруулалт, үнэт, өнгөт, газрын ховор элементийг ялгах, гарган авах технологи, техникийн шинэ материал, силикат, геополимер материалын технологиудыг судалсанаар хими, барилга, авто зам, уул уурхай, металлурги, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбаруудад инженер, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, төрийн мэргэжлийн байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой.
Нүүрс, газрын тосны боловсруулалтын химийн технологи
Органик гаралтай хатуу түлш болох нүүрсийг боловсруулах, хийжүүлэх, коксжуулах, шингэрүүлэх, баяжуулах, нефть ба хийн боловсруулалтын технологиудыг судалсанаар нүүрс, нефть, авто зам, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудад инженер, стандарт, хяналтын байгууллагад шинжээч, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой.
071101, Химийн инженерчлэл
Үйлдвэрлэлийн процессыг удирдах, загварчлах, тоног төхөөрөмжийг сонгох, тооцоолох, үйлдвэрлэлийн төсөл боловсруулах арга зүй, орчин үеийн шинжилгээний уламжлалт болон багажит анализийн аргуудыг эзэмшсэнээр хими, барилга, уул уурхай, хөнгөн, хүнс, металл боловсруулах үйлдвэрлэлийн салбарт удирдах ажилтан, инженер, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, төрийн мэргэжлийн байгууллагуудад мэргэжилтэнээр ажиллах боломжтой.
072301, Экоматериалын гүйцэтгэн боловсруулалтын технологи
Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи
Байгалийн болон химийн гаралтай нийлэг нэхмэлийн ширхэгт материалуудын нанотехнологи, ноос боловсруулах, будах технологийг эзэмшсэнээр эрдэм шинжилгээний байгууллага, будаг, химийн лабораторид шинжээч, чанар хяналтын байгууллагад мэргэжилтэн, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрт гүйцэтгэн боловсруулалтын инженер, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулиудад багш, байгууллагуудад мэргэжилтнээр ажиллах боломжтой.
Арьс ширний үйлдвэрлэлийн химийн технологи
Экоматериалыг гүйцэтгэн боловсруулах технологи, экоматериал болох арьс ширийг боловсруулах, эко гаралтай түүхий эдээс бүтээгдэхүүн гарган авах химийн технологийг эзэмшсэнээр арьс шир, үслэг эдлэлийг боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт удирдах ажилтан, технологич инженер, экоматериалын шинжээч, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулиудад багшаар, төрийн мэргэжлийн байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой.
Инженерийн бэлтгэл
ХБНГУ-ын их дээд сургуулиудад инженерийн чиглэлээр суралцахад шаардагдах герман хэлний мэдлэгтэй болохоос гадна дээд боловсролын суурь хичээлүүдийг герман хэл дээр судална. 2 жил суралцсаны дараа DSH (Deutsch Sprachpruefung fuer den Hochschulzugang auslaendischer Studienbewerber ) буюу ХБНГУ-ын их дээд сургуульд суралцах Герман хэлний шалгалтыг өгч, тэнцсэн тохиолдолд ХБНГУ-ын их дээд сургуулиудад болон ШУТИС-д инженерийн чиглэлийн хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн суралцах боломжтой.
“Орчин үеийн багш”, “Багшийн ёс зүй” талаар лекц унших тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
КООСЭН ЗАГВАРЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН НОМ, СУРАХ БИЧИГ ОРЧУУЛАХ БАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
ШУТИС-ийн оюутны химийн олимпиад болно_
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын зар
Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд