ХШУС-ийн доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал
ganbii

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн  доктор, магистр, бакалавр

оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

ХШУС-иас жил бүр зохион байгуулдаг "Доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал" 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхим (Е-604)-д зохион байгуулах тул бакалавр, магистр, доктор оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд зохион байгуулах комисст өргөдөлийн маягт болон илтгэлийн хураангуйг ирүүлнэ. Өргөдлийн маягтыг зохион байгуулах комиссоос авна.

Материалыг botungalagtamir@gmail.com хаягаар 1-400 тоотод хүргүүлнэ.

            Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл, өгүүлэлд эрдэм шинжилгээний судалгаа, практик туршилтын үр дүнг тусгасан байна. Үүнд:

  • Тухайн ажлын онцлог
  • Судалгааны ажлын шинэлэг тал
  • Зохиогчийн оруулсан хувь нэмэр
  • Судалгааны үр дүн үзүүлэлтүүд болон түүнийг ирээдүйд ашиглах боломжийг тусгасан байх шаардлагатай.

 

   

Зохион байгуулах комиссын хаяг

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, ШУТИС-ийн 1-р байр.

Утас: 88116045

Е-майл: botungalagtamir@gmail.com