ХШУС-ийн Физикийн тэнхимээс залуу багш нарт зориулан явуулсан ФИЗИК-II хичээлийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.
ganbii

2016.01.05-2016.01.08-ны хооронд Физик-2 хичээлийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

       Физик-2 хичээлийн шинээр боловсруулсан стандартыг үнэлэх, багш нар хоорондоо туршлага солилцох, нэгэн ижил жишиг лекцтэй болох зорилготойгоор уг сургалтыг зохион байгуулсан болно. Сургалтыг профессор Л.Хэнмэдэх, ахлах багш Г.Зоригт, ахлах багш Н.Насанбат, ахлах багш О.Сүх нар удирдан явуулсан бөгөөд сургалтанд нийт 22 багш ажилтан хамрагдсан. 

 

      

Уг сургалтыг үр өгөөжтэй, амжилттай зохион байгуулахад оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

 

Физикийн тэнхим

 

Нийтэлсэн: М.Амгалан