ОХУ-ын Екатеринбург хотод олон улсын оюутны спортын фестиваль наадам 8 дугаар сарын 19-31-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Наадамд 35 улсын 280 их, дээд сургуулийн оюутан тамирчид 197 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд 11 орны 18 их сургуулийн 36 багийн тамирчид өрсөлдсөн.
ШУТИС-ийн Ахлах багш, Олон улсын хэмжээний мастер Г.Ерөөлбат дасгалжуулагч багшаар удирдуулсан Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн I дамжааны оюутан Э.Энхдалай, Г.Марал, Олон улсын шүүгч Т.Болор нарын хамтаар оролцсон.
Монголын багийн тугч, ШУТИС-ийн оюутан, 18 настай Ганзоригын Сугар нь усан спортын мэлхий сэлэлтийн 50 метрийн зайн төрөлд уралдаж 29.77 сек амжилтаар 51 тамирчинаас 15 дугаар байрт шалгарсан.
Манай улсаас спортын 6 төрөлд 54 оюутан тамирчид Екатеринбургэд өрсөлдсөн бөгөөд 1 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцов.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ
ШУТИС, ХШУС-ийн “Статистик 2+2”, “Химийн инженерчлэл 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын СиАн хотын Баруун Хойд Политехникийн Их сургууль дээр танилцах дадлага хийлээ
Эрдэм шинжилгээний бүтээлээрээ хамт олноо манлайлан ажиллаж Засгийн газар болон ШУТИС-ийн шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе
“Орчин үеийн багш”, “Багшийн ёс зүй” талаар лекц амжилттай зохион байгууллаа
Математик загварчлалын лабораторийн нээлт боллоо
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.