ШУТИС-ийн оюутны химийн олимпиад зохион байгуулагдана
delger

ХИМИЙН ОЛИМПИАД-2023

ШУТИС-ийн оюутны химийн олимпиадын удирдамж

ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг Химийн олимпиадыг 2023 оны 04-р сарын 06-ны өдөр “A”, “Б бүлэг тус бүр онол, бодлогын тэмцээн хэлбэрээр ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбар зохион байгуулна.

НЭГ. Олимпиадын зорилго

ШУТИС-ийн оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химиийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXII олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг сонгон шалгаруулах.

ХОЁР. Хамрах хүрээ

Оюутны олимпиадын “A” бүлгийн тэмцээнд ШУТИС-ийн харьяа сургуулиудын 1, 2-р ангийн, Б бүлгийн тэмцээнд 3, 4-р ангийн сонирхсон оюутан бүр оролцох бүрэн боломжтой.

ГУРАВ. Бүртгэлийн хугацаа

“A”, “Б бүлэг

2023 оны 03-р сарын 15-наас 04-р сарын 03- ны өдрүүдэд

ШУТИС-ийн 1-р байрны 118 тоот өрөөнд 1100-1600 цагийн хооронд явагдана.

Бүртгүүлэхэд шаардагдах материал:

  • Оюутны үнэмлэх
  • Бүтгэлийн хураамж: 5000 төг

ДӨРӨВ. Зохион байгуулагдах хугацаа

“A” бүлэг 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн 1800 цагт ШУТИС-ийн 1-р байрны 401А тоот өрөөнд,

Б” бүлэг 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн 1800 цагт ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд тус тус явагдана.

ТАВ. Шагнал, урамшуулал

“A”, “Б бүлэг тус бүрээс I, II, III байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулна.

 

 

ЗУРГАА. Холбоо барих

Утас: 98133311, 99991725

Имэйл:myagmarsuren.sas@must.edu.mn

Зохион байгуулагч:                              ШУТИС-ийн ХШУС-ийн ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР