“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 8-Р ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ganbii

“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 8-Р ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын Химийн нийгэмлэгтэй хамтран “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ жил цар тахлын улмаас 8-р бага хурлыг төлөвлөсөн хугацаанаас 1 сарын дараа буюу 2021 оны 1-р сарын 18-д  1000 - 1400 цагт онлайнаар амжилттай зохион байгуулж явуулав. Хуралд 60 гаруй судлаачид болон сонирхогчид онлайнаар идэвхтэй оролцлоо.

Хурал зохион байгуулах комиссын ахлагчаар ХИС-ын зөвлөх проф, доктор (Ph.D) Б.Бямбагар, гишүүдээр Н.Баттулга /ахлах багш, доктор (Ph.D)/, А.Доржготов /ахлах багш, доктор (Ph.D)/, Ц.Баяртсайхан /багш, доктор (Ph.D)/, С.Билэгсайхан /багш, магистр/ М,Цэцэгжаргал /сургалтын мастер/ нар тус тус ажиллав.

Эрдэм шинжилгээний бүтээлийн редакцын зөвлөлд ХИС-ын зөвлөх проф Б.Бямбагар, ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа, ахлах багш Н.Баттулга, ахлах багш А.Доржготов, Химийн хүрээлэнгийн доктор А.Ариунаа нар ажиллав.

Дээрх хуралд эрдэм шинжилгээний  18 өгүүлэл ирсэн ба тэдгээрийг редакторлаж ЭШБЭ №08/2020–д хэвлүүлэв. Мөн хуралд 6 илтгэлийг онлайнаар хэлэлцүүлэв. 

Манай хуралд нүүрс, нефть, болон тэдгээрээс гарган авсан түлш, тос тосолгооны материалын судалгааг олон жил салбар салбарын судлаачид идэвхитэй хийсээр байгаа бөгөөд энэ удаагийн хуралд нийт 15 байгууллагын судлаачдын хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг амжилттай хэлэлцүүллээ.

Уг хуралд Тавантолгой түлш ХХК, ШУ-ны академи, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими, технологийн лаборатори, органик химийн лаборатори, ШУТИС-ийн харьяа Геологи, уул уурхайн сургууль, Эрчим хүчний их сургууль, Механик тээврийн сургууль, МУИС-ийн харьяа Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Реконт ХХК, Сайншанд дахь Гаалийн газрын лаборатори, Гаалийн төв лабораторийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

8-р бага хурлаар 6 илтгэлийг хэлэлцүүлсэн ба асуулт тавьж хариулах журамаар явагдсан ба судлаачид болон сонирхогчид маш идэвхтэй асуулт асууж хариулт авч 4 цагийн турш үргэлжлэв

Хуралд  Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэр байгуулах төсөл, Автобусны дизель-хийн холимог түлшний зарцуулалтын олон хүчин зүйлт математик загвар, Хүрэн нүүрсний хийжүүлэлтийн кинетикийн судалгаа, Калийн перманганатаар модификацид оруулсан идэвхжүүлсэн нүүрсний хром (YI)-ыг шингээх идэвхийн судалгаа, Нүүрсний баяжуулалтын судалгаа зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ.

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР