ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль нь Нээлттэй боловсролын төвтэй хамтран 2020 оны 10 сарын 17-ны өдөр ХШУС-ийн нийт профессор багш, ажилтнуудад “ДИЖИТАЛ КОНТЕНТ БЭЛТГЭХ, ОНЛАЙН СУРГАЛТЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” сургалт амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго: ШУТИС, ХШУС-ийн хөтөлбөрүүдийн хөгжүүлэлтийг хийж, туршин хэрэгжүүлж буй багш нарт "Цахим сургалт"-ын талаар суурь мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэхэд оршино.
Тус сургалтанд нийт 94 гаруй профессор багш, ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтаар дээд боловсролын ирээдүйн хандлага, ШУТИС-ийн хөтөлбөр хөгжүүлэлтийн талаар барьж буй бодлого, профессор багш нарт тавигдаж буй сэтгэлгээний өөрчлөлтийн шаардлага, хөтөлбөр боловсруулалт, дижитал сургалт-суралцахуйн онцлог, технологи, элементүүд, тэдгээрийг хэрхэн үр дүнтэй ашиглаж хэрэглэх боломжийн талаар суурь нэгдмэл мэдээлэл, ойлголт, мэдлэг олж авлаа.
Сургалтанд хүрэлцэн ирсэн нийт профессор багш, ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
ХШУС-ийн Захиргаа
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо