ХШУС-ийн Физикийн тэнхимээс “Физик-Экологийн хэрэглээ-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
ganbii

ХШУС-ийн Физикийн тэнхимээсФизик-Экологийн хэрэглээ-2019 сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Тус хурлыг тэнхимийн эрхлэгчээр батлуулсан удирдамжийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10:00 цагаас 17:00 цагийг дуустал хичээлийн 1-р байрны 404 тоот өрөөнд  зохион байгууллаа.  Хурлыг нээж тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа (док Ph.D) үг хэлж, хуралд оролцогч нарт амжилт хүслээ.

Хуралд доктор оюутны - 7, магистр оюутны - 3, бакалавр оюутны - 13 нийт 23 илтгэл, 44 илтгэгч оролцож, илтгэлээ хэлэлцүүллээ.

Нано шинжлэх ухааны 1- курсын оюутнууд,  мөн үйлдвэрийн экологи инженерийн ангийн оюутнууд баг болон ажиллажээ. Нано шинжлэх ухаан болон үйлдвэрийн экологийн хүрээнд олон сонирхолтой илтгэлүүд ирүүлсэнээс дараахь илтгэлүүд шалгарлаа. Үүнд:

Доктор оюутны илтгэлүүдээс:

  1. Илтгэгч Л.Батзориг (Удирдагч Г.Батдэмбэрэл) “Диэлектрофорезын механизмыг ашиглан эсүүдийг ялгах нь”
  2. Илтгэгч Н.Чимэдцогзол (Удирдагч Ц.Эрхэмбаяр) “Өвөрхангай, Архангай аймгийн зарим сумдын хөрсний цацраг идэвхи ба эвдрэл”

Магистр оюутны илтгэлүүдээс:

  1.  Илтгэгч Н.Балжир (Удирдагч С.Туяа) “Улаанбаатар хотын бохирдсон хүйтэн агаарын тунаралыг хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлох нь”
  2. Илтгэгч Б.Сувд-Эрдэнэ (Удирдагч С.Саран) “Шавар материалын регидроксилацийн судалгаа”

Бакалавр оюутны илтгэлүүдээс:

  1. Илтгэгч Э.Энхтуул (Удирдагч С.Туяа) “Борнуур сумын бэлчээрийн менежментэд хиймэл дагуулын мэдээг ашиглах нь”
  2. Илтгэгч  Ч.Баярмөнх (Удирдагч Ц.Эрхэмбаяр) “Багануур хотын зарим орон сууцны агаар дахь радоны хуримтлал ба цацрагийн тунг тодорхойлох нь”

Тус эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх оролцогч нартаа тэнхимийн зүгээс батламж гардууллаа.

Хурлаас шалгарсан илтгэгч,  шүүгчээр ажилласан, оюутнуудаа удирдаж оролцуулсан багш нарт, мөн хурал зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн багш Ч.Даваасүрэн, Э.Хатанболд нартаа талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

 

Хурал зохион байгуулсан: Ц.Эрхэмбаяр, Д.Батцэцэг