ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН ТӨГСӨГЧДӨД АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГ
ganbii

ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН ТӨГСӨГЧДӨД АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГ

ХШУС, Химийн Инженерчлэлийн Салбарын төгсөгчдөд ажил олгогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзах өдөрлөгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт ШУТИС, Төв номын сангийн Е-405 тоотод амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийг ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Ажил олгогч байгууллагуудын төлөөлөгч нарт ХИС-ын танилцуулгыг эрхлэгч, доктор (Ph.D), газрын тосны зөвлөх инженер Д.Хандмаа хийв.  

  

 Энэ удаагийн өдөрлөгийн хүрээнд манай төгсөгчдөд ажил олгогч байгууллагуудаас ШУА-ийн Хими, Химийн Технологийн хүрээлэн, ШУТИС, Уул уурхайн хүрээлэн, “Хан Лаб” ХХК, “АЛС групп” ХХК, “МАК” ХХК, “Монголиа Авиашин Фүел” ХХК, “Шунхлай групп” ХХК “Монголын Химич, Химийн инженер, технологичдын холбоо” ТББ оролцлоо.

   

 Өдөрлөгийн үеэр манай салбарыг төгссөн оюутнуудын хувьд мэргэжлийн онолын мэдлэг, практик чадвар, ажилдаа хандах хандлагад дүгнэлт хийж, цаашид мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, саналаа солилцлоо. Уулзалтын үр дүнд цаашид сургалт, судалгааны чиглэлээр ажил олгогч байгуулагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаа улам өргөжүүлж төсөл хөтөлбөр, нээлттэй лабораторийг байгуулах боломжийг судлахаар болов.

    

Уулзалтанд оролцсон нийт ажил олгогч байгууллагуудад цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, талархал илэрхийлье. 

ХШУС, Химийн инженерчлэлийн салбар