БНХАУ, Нанжин Аж Үйлдвэрийн Их Сургууль, Баруун Хойд Политехникийн Их Сургууль, Нари групп
ganbii
  • ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат болон ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг, ХИС-ын доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир нар 2018 оны 05 сарын 21-ний өдөр БНХАУ-ын Нанжин Аж Үйлдвэрийн Их Сургуульд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, БНХАУ-ын Нанжин Аж Үйлдвэрийн Их Сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Qiao Xu нар хамтран ажиллах санамж бичиг болон “Үйлдвэрлэлийн экологи” 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурав.

Тус айчлалын хүрээнд “Химийн технологи ба инженерчлэл”-ийн ахисан түвшний (магистрант, докторант) хөтөлбөр, мөн профессор багш нар, оюутнуудыг богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, олон улсын хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов.

  • ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат болон ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг, ХИС-ын доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир нар 2018 оны 05 сарын 22-ны өдөр БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Түгээх Сүлжээ, Нари группэд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Түгээх Сүлжээ, Нари групптын цахилгаан түгээх газрын орлогч захирал Genyuan Zhong хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Тус айчлалын үеэр Үндэсний цахилгаан түгээх сүлжээ, Нари группын цахилгаан түгээх газрын орлогч дарга Genyuan Zhong хэлэхдээ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн буй орчин (агаарын бохирдол, УБ хотын цэвэрлэх байгууламж) зэрэг салбарын хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн судлаач, профессор багш нартай хамтран Монгол улсад хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллах, үүгээр дамжуулан хоёр улсын судлаачдын баг бий болгож, технологи дамжуулалтыг хийх. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулахаар ярилцлаа.   

Дашрамд дурдахад ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль нь БНХАУ-ын Үндэсний Цахилгаан Түгээх Сүлжээ, Нари групп, Fu Tong компанитай 2016 оны 10 сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, өнөөг хүртэл нийт 10 профессор багш нарыг “Орчин үеийн дэвшилтэт технологи” чиглэлээр сургалтуудыг амжилттай зохион байгуулаад байна.

  • ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат болон ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг, ХИС-ын доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир нар 2018 оны 05 сарын 23-ны өдөр БНХАУ-ын Баруун Хойд Хятадын Политехникийн Их Сургуульд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, БНХАУ-ын Баруун Хойд Хятадын Политехникийн Их Сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Wang Jinsong  нар хамтран ажиллах санамж бичиг болон “Статистик” 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурав.

Тус айчлалын үеэр Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн захиарл Wang Jinsong хэлэхдээ өнөөгийн байдлаар Монгол Улсаас тус сургуульд нийт 8 гадаад оюутан суралцдаг бөгөөд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас шилдэг оюутнуудыг суралцуулах боломж нээгдэж байгааг баяртайгаар дурьдлаа. Мөн цаашид профессор багш нар, оюутнуудыг богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, олон улсын хамтарсан төсөл хөтөлбөр, сургалт, семинар, хурал зохион байгуулахаар болов.

ХШУС-ийн захиргаа