Материал судлал ба орчин үе сэдэвт улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
ШУТИС-ийн “Материал судлалын төв”-өөс жил бүр зохион байгуулдаг оюутны“Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит хурлыг 2018 оны 5сарын 8-нд амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж ХШУС-ийн дэд захирал, доктор (Ph.D) А.Сарнай болон ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Хандмаа нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн, хуралд оролцогчдод амжилт хүслээ..
Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, МехТС, БАС, ҮТС, ТТДС болон МУИС-ийн бакалавр оюутнууд ирж 17 илтгэл хэлэлцүүлэв.
Тус хурлын шүүгчдийн зөвлөлд ШУ-ны доктор Ц.Жадамбаа, ХШУС-ийн физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) С.Туяа болон “Барилга.мн” сэтгүүлийн ерөнхий редактор Б.Бурмаа нар ажиллаж, залуу судлаачидтай санал бодлоо солилцон үнэт зөвлөгөө өглөө.
1-р байранд Б.Бат-Оргил Техник технологийн дээд сургуулийн 4-р курсын оюутан, удирдагч багш, доктор (Ph.D) МУ-ын зөвлөх инженер С.Цэвэл, доктор (Ph.D) МУ-ын зөвлөх инженер Ч.Дорлигсүрэн нарын “Авто замын ус дамжуулах хоолойн суурь бетоны найрлага сонгох судалгаа” сэдэвт бүтээл, 2-р байранд А.Сэндэр ШУТИС-ийн ҮТС, удирдагч Ч.Давааням нарын “Хаягдал лааз ашиглан хийсэн нарны халаагуур” сэдэвт бүтээл, 3-р байранд ШУТИС-ХШУС-ийн 4-р курсын оюутан О.Ган-Эрдэнэ нарын бүтээл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
Энэхү хуралд ШУТИС-ийн ХШУС, МехТС, БАС, ҮТС болон МУИС-ийн бакалавр оюутнууд болон багш нар оролцлоо.
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо