Үр Дүнд Суурилсан Сургалтын (CDIO) стандартад нийцсэн идэвхтэй
сургалтын танхимыг нээлээ
ШУТИС-ийн ХШУС-д хэрэгжиж буй “Химийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрт Үр Дүнд Суурилсан Сургалтын (CDIO) стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд тохижуулсан идэвхтэй сургалтын танхимыг нээх арга хэмжээ 2018 оны 02-р сарын 08-ны өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, дэд захирал А.Сарнай, эрдэмтэн нарийн бичгийн дарга В.Өлзийбаяр, химийн инженерчлэлийн салбарын зөвлөх профессор Б.Бямбагар, математикийн тэнхимийн эрхлэгч Ц.Жаргалсайхан болон химийн инженерчлэлийн салбарын профессор багш нар оролцлоо.
ШУТИС-д химийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн баяраар 1997-2017 оны нийт төгсөгчдийн хандивласан санхүүжилтээр Блок-202 тоот өрөөг засварлан тохижуулав. Уг танхим нь Үр Дүнд Суурилсан Сургалтын (CDIO) стандартад нийцсэн зохион байгуулалт, oрчин, үйлчилгээг бүрдүүлсэн идэвхтэй сургалтын танхим болж чадлаа.
Блок 202 лекцийн танхимийн өмнөх байдал Блок 202 идэвхитэй сургалтын танхим
Идэвхтэй сургалтын өрөөг тохижуулахад хандив өгсөн 1997-2017 оны нийт төгсөгчид болон тохижуулах ажиллагааг дэмжиж ажилласан ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олондоо талархал илэрхийлж, эрдэм номын үйлс тань арвижин дэлгэрэхийг хүсэн ерөөе.
ШУТИС.ХШУС.Химийн Инженерчлэлийн салбар
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо