СЭДЭВ: Газарзүйн мэдээллийн системийг статистикт хэрэглэх нь
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
ХАМРАХ ХҮРЭЭ: Их, дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж буй оюутнууд
Оролцох бүтээлийн сэдэв:
- Статистик мэдээллийг оронзайн мэдээлэлтэй уялдуулах оновчтой шийдэл
- Тооллого судалгааны үр дүнг ашигласан оронзайн дүн шинжилгээ
- Оронзайн суурилсан статистик мэдээллийн хэрэглэгчдэд хүртээмжтэй, оновчтой хэлбэрээр дүрслэх, хэрэглэгчдэд тараах
Илтгэлд тавигдах шаардлага:
- Үндэсний статистикийн хорооноос тархааж байгаа албан ёсны мэдээллийг ашигласан байх;
- Манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хот төлөвлөлт, хүн амзүй, төрийн үйлчилгээний ачаалал зэрэг тулгамдсан асуудлаар эконометрик, статистикийн арга зүйн хэрэглээ, загвар болон оронзайн дүн шинжилгээний аргууд, дүрслэлийн оновчтой хэлбэрийг ашигласан байх;
- Анхдагч мэдээлэлд үнэлгээ, шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт гаргаж, тодорхой санал дэвшүүлсэн байх;
- Бүтээл урьд нь аливаа уралдаанд тавигдаж байгаагүй буюу нийтлэгдээгүй байх;
- Бүтээлийн үсгийн өндөр 12, фонт Arial, цаасны хэмжээ А4 байна;
- Ашигласан аливаа эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг хавсаргаж ирүүлнэ;
- Бүтээлийг хэвлэмэл болон файлаар ирүүлнэ. Ирүүлсэн бүтээлийг буцаахгүй;
- Бүтээлийг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх эрхийг зохион байгуулагч тал эдэлнэ;
ШАЛГАРУУЛАЛТ:
Эрдэм шинжилгээний бүтээлийг 2017 оны 10 сарын 20–ны өдрийн 17 цаг хүртэл Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газарт хүлээн авч, уралдааныг дүгнэх комисс шилдэг бүтээлийг шалгаруулна.
Нэг, хоёр, гуравдугаар байр шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шагнал:
- 1-р байр – 1, Өргөмжлөл, 500 000 төгрөг
- 2-р байр – 1, Өргөмжлөл, 300 000 төгрөг
- 3-р байр – 1, Өргөмжлөл, 200 000 төгрөг
Харилцах утас: (976-51)-261522, (976-51)-267547
E-Mail : censusbureau@nso.mn