Материал судлал ба орчин үе сэдэвт улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Материал судлалын төв”, “Химийн инженерчлэлийн салбараас “Барилга.МН” сэтгүүлтэй хамтран “Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит хурлыг 2017 оны 4 сарын11-нд амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч. Баасандаш, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, нар мэндчилгээ дэвшүүлэв.
Проректор Ч. Баасандашматериал судлал нь тэргүүлэх салбаруудын нэг учраас энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг улам эрчимжүүлэн үйлдвэрлэл, их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн инновацийн бүтээгдэхүүн гаргах, судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэснээр “Материал судлал ба орчин үе” хурлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хурал болтол нь хөгжүүлэх хэрэгтэй байгааг цохон тэмдэглээд хуралд оролцогчидод амжилт хүссэн билээ.
ХШУС-ийн захирал Д.Буянтогтох байгалийн ухаан болон техникийг нэгтгэдэг нэг чухал салбар бол материал судлал яах аргагүй мөн гээд тус сургуулийн химийн инженерчлэлийн салбар болон физикийн тэнхимийн эрдэмтэд хамтран БНСУ-ын “Материал судлалын хүрээлэн”-тэй төсөл хэрэгжүүлэх, тус сургуулийн нийт салбар, тэнхимүүдийн эрдэмтэн багш нар хамтарсан хурал семинар зохион байгуулах зэрэг ажил гүйцэтгэж байгаа талаар товч мэдээлэл өглөө.
Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, МехТС, БАС, ҮТС болон МУҮИС-ийн эрдэмтэн судлаач багш нар болон докторант, магистрантууд, “Бэрэн” группын ерөнхий инженер Л.Бямбадорж нар илтгэл тавьж, Жонон дээд сургуулийн нано инженерчлэлийн багш оюутнууд ирж оролцлоо.
Мөн тус хуралд ШУТИС-ийн гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, Монгол улсын зөвлөх инженер О.Лхагваа, Х.Намхай, Ж.Янжмаа нар болон БАК-ийн нэгдсэн лабаорторын эрхлэгч доктор (Ph.D) Б.Өлзийбүрэн, А.Мөнхзаяа, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныерөнхий менежер, Монгол улсын зөвлөх инженер Н.Оч,лабораторын шинжээч Өлзий-Очир нар оролцож санал бодлоо хуваалцан үнэтэй зөвлөгөө өгсөнд ХИС-ийн хамт олны зүгээс гүн талархал илэрхийлье.
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо