Материал Судлалын Семинарын анхдугаар семинар явагдав.
ganbii

ХШУС-ийн Материалын Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулж буй Материал Судлалын Семинар 2017 оны 02-р сарын 13-ны өдөр Блок 301 тоот өрөөнд явагдаж ХШУС-ийн Физикийн тэнхимийн Профессор Г.Батдэмбэрэл "Нүүрсний үнсэн дэх төмөрт бөөмийн судалгаа" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

   

Анхдугаар семинарт ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Доктор Г.Мөнхсайхан, Профессор Г.Батдэмбэрэл, Доктор Г.Цэрмаа, Докторант С.Цэрэнбалжид, Докторант М.Амгалан, Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш Доктор Г.Саран, Доктор Т.Баттөмөр, дадлагажигч багш Доктор Б.Өлзийдэлгэр нар оролцов.

ХШУС-ийн Материалын Судлалын Төв