БНСУ-д магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тухай
ganbii

БНСУ-д магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тухай

А. Чүнбүк их сургууль

Мэргэжил:

  1. Хими
  2. Химийн инженер
  3. Микро-организм
  4. Физик
  5. Хот төлөвлөлт /цэцэрлэгжүүлэлт/
  6. Хүрээлэн буй орчны инженер
  7. Хүнсний инженер
  8. Цахилгааны инженер
  9. Электроникийн инженер
  10. Мэдээлэл холбоо
  11. Радио холбоо
  12. Робот хэмжилт
  13. Хагас дамжуулагч
  14. Компьютер
  15. Компьютерийн инженер

Б. Солонгосын ШУТБоловсролын их сургууль

Мэргэжил:

  1. Автын инженер
  2. Мехатроник
  3. Цахилгаан, электроник, холбоо
  4. Компьютерын инженер
  5. Дизайны инженерчлэл
  6. Барилгын инженер
  7. Эрчим хүч шинэ материал химийн инженер

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн 4-р курсийн оюутан байх. Төгсөгчийн хувьд төгсөөд 2 жилээс хэтрээгүй байх. Мэргэжлээрээ ажиллаж буй бол хязгаарлалт байхгүй.
  2. Бакалаврын мэргэжил магистрын мэргэжилтэй адил байх.
  3. Сурлагын голч ба дипломын голч 3.2-оос дээш байх.

Бүрдүүлэх материал

  1. Анкет (Бүрэлдэхүүний сургуулиас авах)
  2. Дүнгийн хуудас
  3. Суралцах төлөвлөгөө (Study Plan)
  4. Өөрийн танилцуулга (CV)
  5. Диплом эсвэл төгсөх нь үнэн болох сургуулийн тодорхойлолт
  6. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation letter)

Тэтгэлэгийн хэмжээ:

БНСУ-ын Боловсролын яамны тэтгэлэг 1 улиралд 3600.000-6600.000 вон, удирдагч багшаас өгөх амьжиргааны тэтгэлэг хэрэгжиж буй төслөөс хамаарч өөр өөр байна.

  • Жич: Материалыг тухайн сургуулийн магистр,  доктор оюутан авахаар захиалсан удирдагч багш руу явуулж, удирдагч багш сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, шаардлагатай тохиолдолд 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр:
    • Анхан шат /TOPIK 1, 2/ 160цаг - 800 000 төгрөг
    • Дунд шат /TOPIK 3, 4/ 160цаг - 800 000 төгрөг
  • Бүртгэх эцсийн хугацаа 2017 оны 2 сарын 15 хүртэл
  1. Оюутан солилцооны хөтөлбөр

А. Чүнбүк их сургууль

Мэргэжил:

http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473 линкээр орж харна уу.

Б. Солонгосын ШУТБоловсролын их сургууль

Мэргэжил:

http://www.koreatech.ac.kr/eng/sub02_00.do линкээр орж харна уу.

В. Дэгү католик их сургууль

Мэргэжил:

http://global.cu.ac.kr/home/us/academics/departments_and_courses/  линкээр орж харна уу.

Г. Хангён их сургууль

Мэргэжил:

http://www.hknu.ac.kr/web/eng/u_01_01 линкээр орж харна уу.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн оюутан байх.
  2. Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.

Бүрдүүлэх материал:

  1. Өөрийн  танилцуулга
  2. Дипломын хуулбар
  3. Сурлагын дүн
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Суралцах төлөвлөгөө
  6. Профессор багшийн тодорхойлолт

 Жич: Материалыг тухайн сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр сарын 400000 төг, БНСУ-д суралцах хэлний сургалтын төлбөр үнэгүй. 

Холбогдох хаяг: Гадаад Хэлний Институт

     М.Нямдолгор 11321974, 88064063

     Б.Саранчимэг 70121919