“Шинэ технологи тэдгээрийн хөгжил” сэдэвт сургалтанд амжилттай хамрагдлаа.
ganbii

2017 оны 1-р сарын 5-наас 11-нд  ХШУС-ийн профессор  И.Сүхбаатар, дэд профессор Я. Базарсад, ахлах багш  В. Батзориг,  багш Ж. Далхсүрэн  нар Нанжин хотод  БНХАУ-ын  NARI групптэй хамтарсан “Шинэ технологи  тэдгээрийн хөгжил” сэдэвт  сургалтанд хамрагдлаа.

           

Сургалтаар, Хятад улсын цахилгаан эрчим хүчний хуваарилалт, түгээлт, хяналтын сүлжээний 88%-ийг хариуцдаг NARI группийн сэргээгдэх эрчим хүчний шинэ тоног төхөөрөмжүүд, хяналтын систем, үйл ажиллагааны дараах технологитой танилцав.

  • Нар салхины эрчим хүч ашиглах технологи
  • Эрчим хүч түгээх автоматжуулалтын систем
  • Диспетчерийн ухаалаг сүлжээний технологи
  • Хаягдал ус цэвэршүүлэх технологи

Хятад улс агаар усны бохирдолоо хэрхэн шийдвэрлэж байгаа туршлага болон Улаанбаатар хотын  агаар усны бохирдлыг бууруулах, утаагүй түлш үйлдвэрлэх, цэвэрлэх байгууламжийн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх   ямар боломж байгаа талаар санал солилцов.