ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Механик, тээврийн сургууль хамтран МехТС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд 2016 оны 12 дугаар сарын 10-нд МехТС, ХШУС-ийн багш нарын дунд “Материал судлалын орчин үеийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Уг хурлын зорилго нь Инновацийн шинэ судалгаа, бүтээлийг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, профессор багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ.
Тус хурлаар Механик, Тээврийн сургуулийн 5 илтгэл, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 5 илтгэл хэлэлцэгдлээ.
1. МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаа, докторант Ц.Ядамрагчаа, О.Золбаяр, Yonosuke Murayama “Нунтаг металлургийн аргаар гарган авсан хатуу хайлшны шахалтын үзүүлэлтийн судалгаа”
2. ХШУС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор (Ph.D) Г.Батдэмбэрэл “Нүүрсний үнсэн дэх төмөрт-бөөмийн судалгаа”
3. МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш, доктор (Ph.D) Л.Тэлмэнбаяр, “Байгалийн түүхий эдээс вольфрамын карбид гарган авах судалгаа”
4. ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Ч.Илчгэрэл “Нанохэмжээст жижиг хэсгүүдийг полимерийн матрицд нано түвшинд нэгэн зэрэг холих болон түүн дотор эрэмбэлэх шинэ машиныг зохион бүтээх ба полимер нанокомпозит материал үйлдвэрлэх”
5. МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын ахлах багш Ц.Мөнхтуяа, “Ган туйвангийн дотоод бүтцийн судалгаа”
6. ХШУС-ын Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Г.Саран, “Галд тэсвэртэй материалын хэрэглээ”
7. МехТС-ийн Тээврийн салбарын багш Ц.Мөнхзул, “Аккумляторын ашиглалтын судалгаа”
8. ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Т.Баттөмөр, “Бал чулууны хүдрээс бал чулуу гарган авах судалгаа”
9. МехТС-ийн техникийн механикийн тэнхимийн профессор Д.Ганбат, “CAD/CAE/CAM програм хангамжууд ашиглан хатуу бие, хий, шингэний тооцоолол, симуляцийг гүйцэтгэсэн зарим үр дүнгээс”
10. ХШУС-ийн ЭНБД, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир “Биодизелийн түлшний харьцуулсан судалгаа” зэрэг хийт 10 илтгэл хэлэлцэгдлээ.
Тус хурал нь цаашид жил бүр уламжлагдан зохион байгуулагдахаар тогтлоо.
Нийт оролцсон багш нартаа ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА