Физикийн тэнхимийн багш нар “Ази номхон далайн орнуудын хиймэл дагуулын мэдээний хэрэглээ” ОУ-ын VII хуралд оролцов.
ganbii

“Ази номхон далайн орнуудын хиймэл дагуулын мэдээний хэрэглээ”                  ОУ-ын VII хуралд оролцов.

ШУТИС-ХШУС-ийн физикийн тэнхимийн багш Д. Номиндарь, С. Туяа нар  Солонгос улсын Сонгодо хотноо 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд болсон “Ази номхон далайн орнуудын хиймэл дагуулын мэдээний хэрэглээ” сэдэвт олон улсын VII хуралд амжилттай оролцоод ирлээ.

Тус хуралд ХШУС-ийн физикийн тэнхимийн багш Д. Номиндарь “Хиймэл дагуулын MODIS-ийн мэдээгээр Монгол орны говийн бүсийн газрын доорх усны тархалтыг тодорхойлох нь”, ХШУС-ийн Зайн тандан судлал-Экосистемийн лабораторын багш С.Туяа “Монгол орны хээрийн бүсийн гадаргуугийн (ургамал-хөрс)-ний ууршилтыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх нь” илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.

     

Хуралд оролцох бололцоог олгосон ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, дэд захирал Д. Нямсүрэн, Физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан болон тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье.