ХШУС-ийн багш нар “Наноматериал ба Нанотехнологи” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.
ganbii

ХШУС-ийн багш нар “Наноматериал ба Нанотехнологи” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов. 

2016 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотод Буриадын Үндэсний Их Сургууль дээр “Наноматериал ба Нанотехнологи”  олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж ХШУС-ийн проф. Ш. Чадраабал, сургалтын мастер Т. Энхтуяа нар амжилттай оролцоод ирлээ. Энэхүү хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тус хуралд Монголын ШУА, МУИС, ШУТИС-ийн судлаач, багш нараас гадна ОХУ, БНСУ, БНХАУ болон Германы судлаачид оролцсон ба нийт 94 илтгэл хэлэлцүүлэгдсэн байна. 

Ирэх жилийн ээлжит эрдэм шинжилгээний хурал МУИС дээр зохион байгуулагдахаар товлогдсон болно. 

Нийтэлсэн: М.Амгалан