ШУТИС-ИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ БОЛЛОО.
ganbii

         Аэробик гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах XIV удаагийн тэмцээн БНСУ-ын Инчеон хотноо  2016.06.14/19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.  

        Дэлхийн  44 орны 698 тамирчин ур чадвараа сорьсон тус тэмцээнд  ШУТИС-ийн хүндэт профессор,  спортын мастер С.Энхтуяагаар ахлуулсан ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шүүгч, ахлах багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай, БУХС-ийн оюутан ОУ-ын хэмжээний мастер Ө.Тэмүүлэн ахлагчтай баг тамирчид “Степ”Аэробикийн төрөлд  оролцож, Франц, БНХАУ-ын багуудын дараа орж III байр эзлэн, 2012 оны амжилтаа бататган   “Дэлхийн хошой ХҮРЭЛ” медальт баг боллоо.

        ШУТИС-ийнхаа Спортын хөгжлийн түүхэнд  бахархам амжилт үзүүлж буй баг хамт олондоо баяр хүргэж, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье.

 

 

ХШУС, БТСТэнхим 2016.09.01