ФИЗИК ЗАГВАРЧЛАЛЫН ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН ЛАБОРАТОР СУРГАЛТАНД АШИГЛАХАД БЭЛЭН БОЛЛОО.
ganbii

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд “Физик загварчлалын лаборатор”-ийн 1-404 тоот өрөөнд иж бүрэн засвар хийж, сургалтын үйл ажиллагааг үр ашигтай явуулах бүрэн бололцоо бүхий тоног төхөөрөмж, комьютертай шинэчилэн тохижуулав. 

   

   

Тус лабораторид:

  • Компьютерийн график тооцоо
  • Физик загварчлал
  • Зайн тандан судлал
  • Газарзүйн мэдээллийн систем
  • Процесс аппарат зэрэг бакалаврын түвшний хичээлүүд ба ахисан түвшний зарим загварчлалын хичээлүүд ордог.

Энэхүү лаборатори нь

  • 16 ширхэг i5 (CPU 3.3GHz, 4GB RAM, 500GB HDD)
  • 14 ширхэг i3 (CPU 3.2GHz, 2GB RAM, 500GB HDD) үзүүлэлттэй компьютерүүдээр тоноглогдсон болно.

Физикийн тэнхим

 

Нийтэлсэн: М.Амгалан